нийгэм

Засаг дарга Т.Баясах сургуулийн захирлуудтай уулзлаа

0

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн сургуулийн захирлуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд төрийн өмчийн сургуульд хамрагдалтын хувь болон урсгал засварын явцтай танилцаж 9 дүгээр сарын нэгний өдрөөс өмнө ариутгал, халдваргүйтгэлийг стандартын дагуу хийх чиглэл өгөв.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын үед цахим болон танхимын сургалтыг хослуулан нэг ангид 20-25 хүүхэд суралцаж, 1-1,5 метрийн зайтай сууж хичээллэх юм. Мөн энэ онцгой нөхцөл байдалд ангийг хоёр хувааж, эхний групп 08 цагаас 10 цаг 30 минут хүртэл хичээллэх бол дараагийн групп 11 цагаас 13 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болов

Өмнөх нийтлэл

Ерөнхийлөгч Х. Баттулгын эхнэр Анжеликагийн өвөг эцэг Барон Унгерний цэрэгт байжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм