нийгэм

14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болов

Таны сэтгэгдэл

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, тус сургуулийн захирал Э.Гунгаажав болон албаны бусад хүмүүс багш, сурагчдын төлөөлөл оролцлоо. Хо Ши Мин-ий нэрэмжит 14 дүгээр сургуульд өнөөдрийн байдлаар дүүргийн 13 дугаар хорооны 5000 орчим хүүхэд суралцаж байгаа бөгөөд 3 ээлжээр хичээллэх өндөр магадлалтай байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад оруулахаар болсон.

Тус сургуулийн өргөтгөлийн барилгыг 2021 оны 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өргөтгөлийн барилгыг ‘’ЮУВОКҮ’’ ХХК гүйцэтгэх аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

640
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл