нийгэмОнцлох

Эхний анги өглөө 08:00-10:30, дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ

1
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас (2020.08.18) хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сургууль, цэцэрлэгийг гурван үе шаттай эхлүүлэх юм. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс, мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн танхимын хичээл есдүгээр сарын 14-нөөс, их, дээд сургуулийн танхимын хичээл аравдугаар сарын 5-наас эхэлнэ. Мөн халдвар хамгаалал, дэг журам сахиулах чиглэлээр зөвлөмж гаргасан хэмээн МХЕГ-аас мэдээллээ. Тухайлбал нэг ангийн сурагчдыг хоёр, гурав хуваан хичээллүүлэх бөгөөд нэг ангид дээд тал нь 20-25 хүүхэд хичээллэх юм.

Эхний ээлжийн анги өглөө 08:00-10:30 хүртэл, дараагийн анги 11:00-13:30 цаг хүртэл хичээллэнэ гэдгийг холбогдох хүмүүс хэллээ.

Түүнчлэн танхимаар бага ангийн сурагчдад  монгол хэл, математикийн хичээл, дунд анги монгол хэл, математик, байгалийн ухааны хичээлүүдээ, ахлах анги монгол хэл, математик, сонгон судлах хичээл, гадаад хэлний хичээлүүдийг заах юм. Харин бусад хичээлийг теле хэлбэрээр явуулах юм байна.

Мөн сургууль, цэцэрлэгүүдийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг заавал мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой юм. Багш, ажилчдыг коронавирусийн сургалтад хамруулна гэлээ. Өдөрт дөрвөөс илүү цаг хичээллэхгүй. Багш, эмч, нийгмийн ажилтан, арга зүйч нар хамтран ажиллаж, хүүхдүүдийн халууныг үзэж, амьсгалын замын өвчинтэй байгаа эсэхийг шалгах юм.

Харин эцэг, эхчүүд, хүүхдүүдээ халдвараас сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа. Хэрэв хүүхэд өвчний шинж тэмдэгтэй байвал сургууль, цэцэрлэгт нь оруулахгүй байх үүрэгтэй юм. Хүүхдээ цэцэрлэг, сургуулийнхаа үүдээр ортол нь хүлээж, мөн өөрсдөө амны хаалтаа зүүх шаардлагатай. Цэцэрлэгийн орчинд байх бүхий л багш, ажилчид амны хаалт хэрэглэх бол  цэцэрлэгтээ хүүхдүүд амны хаалт зүүх шаардлагагүй гэлээ

Сурагчид болон сургуулийн орчинд эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг худалдахыг хориглов

Өмнөх нийтлэл

Хоёр нохойд бариулсан хоёр настай охины гэр бүлд 100 мянган төгрөг өгье гэжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Эцэг эхчүүд хүүхдээ сургууль руу нь дөнгөж оруулаад л дахиад авах нь. тэд нар ажлаа хийж чадахгүй юм байна. Эсвэл хүүхдүүд өөрсдөө энэ их түгжрэлтэй, аюултай замаар өөрсдөө гэр лүүгээ явах юм байна. Олон сар уулзаагүй ангийн андууд мэдээж ярих юм зөндөө байгаа. Гэртээ очихгүй нэг газар бөөгнөрөөд, бужигнаж байгаа л гэр лүүгээ явна даа. Бага ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдээ авахын тулд сургууль дээр нь хүлээх үү? гэртээ хариад дахиад ирэх үү? тэр болгон хүүхдүүд гэрийн хажуугаасаа явахгүй, гэр хорооллын хүүхдүүд нилээн хол явж очно. Нөгөө хоёр өдөр нь бас гэртээ хичээлийг нь зааж өгнө. Ялангуяа 6 настангуудад. Эцэгэ хчүүд ажил хийх боломжгүй болж байна. Нилээд нь зах дээр зогсож, өдрийн орлогоо олно. Лангуугаа хаачхаад хүүхдүүд хөтлөөд яваад байх хэцүү. Ийм л хүндрэл наад захаас тохиолдоно.

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм