нийгэм

“Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдээс найман хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан

Таны сэтгэгдэл

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 264 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийн задалж танилцуулбал, долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний мөн давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 21 жолооч болон Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 70 хүний биеийн байдлыг үнэлбэл, 64 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байгаа. Өнөө өглөө Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн хавьтал гэж үзсэн дөрвөн хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад бусад хүмүүсийг тусгаарлах байруудад хуваарилаад байна” гэв.

718
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл