Таны сэтгэгдэл

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг иргэн Д.Халиуны мэдээлсэн хүчингийн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид гурван сарын хугацаанд хоригдож байсан ч өчигдөр буюу 2020-7-16 нд суллагдсан байна. 

Түүний гэр бүлийн зүгээс өөрийн цахим хуудсандаа “Ямар сайхан мэдээ вэ. Ингээд хамт байх өдөр ирлээ. Энэ хугацаанд хамт байсан нийт иргэддээ баярлалаа” хэмээн бичжээ. Үүнээс гадна “Зөв амьдрах ухаан” ТББ яг одоо өөрийн байрандаа наадмаа хийж баяраа тэмдэглэж байна. 

752
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл