нийгэм

Коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрлээ

0

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр “Долдугаар сарын 8-ны өдөр дөрвөн лабораторид нийт 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүний гурав дахь давтан шинжилгээ, мөн ажиглах байранд байгаа 80 хүний давтан шинжилгээ, ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан дөрөв, Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд болон Дорноговь аймгийн эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээ байгаа юм.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 227 байгаагийн 197 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 30 хүний биеийн байдлыг үнэлбэл, 27 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.

Өчигдөр мөн ажиглах байранд байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч төрүүллээ. Хүүтэй болсон.

Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдоос сорьц цуглуулах ажил үргэлжилж байна. Орой Истанбулын онгоц бууна. Бид бэлтгэлээ ханган ажиллаж байгаа” гэв.

Хүүхдийн амь аварсан Б.Сарандорж: Цонхоор дүүжлэгдсэн охины гараас дөрвөн настай эгч нь бариад торгоож байсан

Өмнөх нийтлэл

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрт уяачид талархалтай байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм