нийгэм

Д.Нямхүү: 357 шинжилгээ хийлээ, коронавирус илрээгүй

Таны сэтгэгдэл

ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт COVID-19 цар тахлын талаар мэдээлэл хийсээр байгаа. Энэ үеэр ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү: 32020.06.29-ны өдөр 357 шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан. Коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар  Монгол улсад батлагдсан тохиолдол 220 байгаа. Үүнээс эдгэж гарсан 175, эмчилгээ хийлгэж байгаа 45 хүн байна. Биеийн байдлын хувьд 34 хүн хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна.” гэдийг мэдэгдлээ. 

Манай улсын хувьд нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 11031 иргэнийг тусгаарлан ажиглагдсан. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн байна. 

Өнөөрийн байдлаар 29 байранд 2174 иргэн тусгаарлагдаж байна.Үүнээс тав  хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өчигдөр амаржлаа. 3.8 кг жинтэй охин төрлөө. Эх, нярайн бие сайн байна гэдгийг өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мөн мэдээллээ. 

707
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл