нийгэм

Хэнтийд аялаж явсан 12 хүний гурав нь усанд осолдож, Туул голд гурван настай хүүхэд энджээ

Таны сэтгэгдэл

Хэнтий аймагт 12-уулаа аялж явсан хүмүүсийн гурав нь голын усанд живж, энджээ. Тус аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газар  аймгийн Бор-Өндөр сумын харьяат 12 хүн аялж явснаас иргэн 32 настай эрэгтэй Г, 31 настай эрэгтэй М, 20 настай эрэгтэй М нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг хүлээн авчээ.

Мөн өчигдөр Туул голд 3 настай хүүхэд эндсэн ба онцгойгийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг хийж байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Үндэсний аврах бригад, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн өчигдөр /06.29/ 16:00 цагт Хэрлэн голын “Жаргалант” гэдэг газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн үзүүр” гэдэг газрын голын салаанаас иргэн М-ын цогцсыг олжээ.

Аврагчид завьтай 70 км-т урсаж, 2-3 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр /06.30/-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

684
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл