нийгэм

ГУРАВ ХОНОГ архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй

Таны сэтгэгдэл

УИХ-ын сонгуулийн санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан НЗДТГ-ын шуурхай хуралдаан болж, өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлүүлэхийг хориглосон шийдвэр гаргажээ..

Уг шийдвэрийн хүрээнд энэ сарын 23,24, 25-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан юм.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг дахин санал хураалтанд идэвхтэй оролцуулах зорилгоор зургадугаар сарын 24-ний өдөр буюу сонгуулийн өдөр томоохон зах худалдааны төвүүдийг амраах шийдвэрийг гаргасан байна.

Энэхүү захирамжийн үйлчлэх хугацаа энэ сарын 22-ны 00.00 цагаас 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл үргэжлэх юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг захирамжийн хэрэгжилтэнд анхаарч УИХ-ын санал хураалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна

823
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл