нийгэм

Сэрэмжлүүлэг: Нэг настай хүү бензин ууж нас баржээ

Таны сэтгэгдэл

Дэлхийн олон улс оронд гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр гэж байдаг. Эцэг эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс холхон байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна. Та бидний хайхрамжгүй үйлдлээс болж, хүүхдүүддээ тавих хараа хяналт суларсны улмаас бяцхан үрс маань амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Үүний нэгэн жишээ нь, өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, 1 настай “И” гэгч нь урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй байна. Одоогоор уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү. 

618
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл