нийгэм

10 хүн ХӨСҮТ-өөс гарч, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 108 боллоо

0

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зургаадугаар сарын 14-нд гурван лабораторид нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжиж байгаа. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байгаа. Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлэгдээд гарлаа” гэв.

Нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж энджээ

Өмнөх нийтлэл

“Хүнээс ичихгүй, ийм эрх чөлөөтэй байхсан гэсэн далд хүсэл байдаг учир хүмүүс Осоржамаагийн бичлэгийг үздэг” гэв

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм