нийгэм

Казахстанаас ирсэн нэг иргэн зорчигчдыг онгоцноос буулгах ажлыг саатуулсны улмаас цагдаагийн машин улаан бүс рүү нэвтэрчээ

Таны сэтгэгдэл

Нурсултан-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц 19.00 цагин орчимд Чингис хаан нисэх буудалд газардлаа. Онгоцоор ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй 30 орчим минут ажилд саад учруулсныг цагдаагийнхны оролцоотойгоор хэв журам сахиулав. 

Энэ онгоцоор 175 иргэн эх орондоо ирснээс нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн иржээ. Нисэх буудлын улаан бүс рүү цагдаагийн машин Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрлөөр нэвтэрч хэв журмыг сахиулсан бөгөөд гарахдаа хамгаалалтын хувцсыг ном журмын дагуу тайлж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсний дараа улаан бүсээс гарна.  

Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол өмнөх нислэгүүдэд ч гарсан бөгөөд энгийн биш цар тахлын онцгой үед иргэд ажилд саад учруулахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.

501
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл