шар мэдээ

Ц.Хулан: МӨНХБАЯСГАЛАН ,АРИУНАА ХОЁР ОО ! өрсөлдөгч дээр минь очиж пялдагнах л муухай гомдоов

0

“Болор цом”-ы эзэн, яруу найрагч гэдгээрээ олонд танигдсан Ц.Хулан  энэ жилийн буюу 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөж байгаа билээ. Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн тэрбээр өөрийн цахим хуудаснаа дуучин Т.Ариунаа болон сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарт гомдсон шалтгаанаа ийн бичжээ. 

МӨНХБАЯСГАЛАН ,АРИУНАА ХОЁР ОО !

Инээлдэж салсан нөхөд минь дээ.Нэгэнт энэ сэдэв ярьсных! Дуучны тань хувьд хүндэлж, зориод ирэхэд нь тэр дороо сууж хэдхэн минутын дотор ямар ч үнэ мөнгөгүй шүлгээ өгч байсныг өөрөө мэднэ! Өр нэхсэндээ биш, ирээд намайг эс дэмжлээ гэхэд өрсөлдөгч дээр минь очиж пялдагнах л муухай гомдоов, өчүүхэн намайг. Бухимдаагүй царайлж жүжиглэхгүй ээ. Би үнэн байж, үнэн төрхөө гээхгүйгээр төрдөө ч түмэндээ ч зүтгэсээр дуусна. Миний ойрын улс ч онцгой мэддэг нэг ийм тэнэг шударга зан над хаана ч “гай” болдог ч , үүгээрээ л дуусна аа! Та хоер ч энэ тал дээр намайг ямар хүнийг жинхэнэ гадарлах улс! Төр эргэж тэнгэр хөмөрсөн ч үнэ цэнтэй нөхөрлөл андлал энэ удаа З. ЭНХБОЛДЫН Стратогийн их мөнгөний шалбаагт унахыг хараад л ой гутсан юм! Баянзүрх зах дээр нэгэнт гарын үсэг цуглуулаад навсайтал зогсч байхад Зиктэй бүү өрсөлд,нэрээ тат гэж дахин дахин шахсаныг чинь одоо л ойлголоо , Мөнхбаясгалаан! Ерөнхийлөгчийн сонгуулиар ард олныг талцуулсан 60 тэрбумыг сэвж сэвчихээд эргээд Сандуйг төлбөртэй яриулж гэмгүй болгох чамайг онцгүй л харагдуулсан шүү! Сонгогдох эсэх нь чухал биш ээ, хэцүү үед нөхдөө олж харах чинь л хамгийн том ололт юм байнаа!

Польш улсад суралцаж байсан Монгол оюутан гэрээслэл үлдээгээд амиа хорложээ

Өмнөх нийтлэл

10 оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ