нийгэм

Улсын Их Дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраалаа

Таны сэтгэгдэл

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.   Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа.   ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян,  дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм.Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан  2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

604
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл