нийгэм

А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

0

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэрХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй. 

Тодруулбал, Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулжээ/, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, Ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.

Одоогоор ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээний хугацаа 14-52 хоног байна. Коронавирусний халдвараар 5-65 насны хүн өвчилсөн ба дундаж наслалт 30. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй бий. Хүйсийн хувьд 61 хувь нь эрэгтэй” гэлээ. Мөн “Жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих төрөх тасаг ХӨСҮТ-д ажилладаг. Эмчилгээний явцад төрөлт явагдвал халдвар сэргийлэлтийг нарийн баримталсан тасаг бэлэн байна ” хэмээн онцлов. 

2020.06.01-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 212 шинжилгээ /PCR/ хийжээ.

Тухайлбал:

– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
– Ажиглах байранд тусгаарлагдсан 1 хүн /давтан/,
– 05.14-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд /давтан/,
– Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 10 жолооч,
– Тандалт, судалгааны зорилгоор Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс цуглуулсан 3 сорьц, шинжилгээнд халдвар илрээгүй байна.

– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан 185 тохиолдол бүртгэгдсэн.
– ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 44 хүн байна.

Тухайлбал:

– Энх-Саран сувилалд тусгаарлагдсан 16 хүн,
– Гэрийн тусгаарлалтад шилжсэн 15 хүн,
– Тусгаарлалтын хугацаа нь дуусч, хяналтаас гарсан 13 хүн байна.
– Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 141 хүн эмчлүүлж байна.
– Эмчилгээнд хамрагдсан иргэдийн хувьд 5-65 насныхан байгаа бөгөөд 60 хувь нь эрэгтэй, 30 гаруй хувь нь эмэгтэй байна. Түүнчлэн 5-15 насны таван хүүхэд байна.
– Эмчилгээний дундаж хугацаа 30 хоног бол, ихэнх тохиолдолд 14-53 хоног үргэлжилж байна.

– Улсын хэмжээнд амралт, сувилал, зочид буудал, эмнэлэг зэрэг тусгаарлан ажиглах байруудад нийт 1792 хүн байна.
– Гэрийн тусгаарлалтад 3843 хүн байгаа аж.

Тэрбумын рекламыг ТЭГ төгрөгөөр хийжээ

Өмнөх нийтлэл

Хар жагсаалтад оруулсан хар тамхины наймаа Германы шүүхээс ял сонсох гэж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм