нийгэмОнцлох

Дөрвөн хүүхдийн амийг авсан хэрэгт хэн буруутай вэ

0

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан  хэрэг өчигдөр гарав.

  • Г 11 настай эрэгтэй
  • Б 15 настай эрэгтэй
  • О 12 настай эрэгтэй
  • Б 15 настай эрэгтэй  нар өчигдөр 2020.05.27-ны өдөр хөөсөнцөр дээр гарч тоглож байгаад живж нас барсан. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор албаныхан шуурхай мэдээлэл өгөв. Тухайлбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан.

Үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн. Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.

Тэгвэл  мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг удаа дараа биелүүлээгүй “Хан Талст” ХХК ямар хүний эзэмшил болохыг нээлттэй мэдээллээс харахад Ш.Бат-Энх гэж хүнийх болж таарлаа.

Гадаад худалдаа, худалдааны төвийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага ийнхүү үйл ажиллагаанаасаа өөр чиглэлээр  ажиллаж байгаад ийнхүү хүүхүү эндлээ. Тухайн байгууллага одоо хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Гэхдээ нас барсан балчир үрс эргэж амь орохгүй.

Балчир үрс тоглож байхдаа л тогонд цохиулж, тоглоомын талбайд төмрөөр даруулж,  одоо бүр бөөнөөрөө живж нас барж байна. Энэ бүхэн насанд хүрсэн та бидний хариуцагагүй байдлаас болсон. Аваар осол 1 секунд 1 минутанд гардаггүй юм. Асар удаан хугацааны туршид нөхцөл байдал нь бүрдэж дасгасаар үр дүн нь ганцхан хоронд гардаг.

Тиймээс алхам бүртээ болзошгүй эрсдэлээс өөрийн болон өрөөлийн хүүхдийг хамгаална уу.

dorgio.mn

Д.Нямхүү: Долоон хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ

Өмнөх нийтлэл

Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм