нийгэм

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргыг эхнэрээ хөнөөсөн гэх хэргээр саатууллаа

Таны сэтгэгдэл

Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу тавдугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 38 настай эмэгтэй нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ хэрэгт сумын Засаг дарга, 36 настай Р.Даваадоржийг холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт харьяаллын дагуу шалгаж байна. Хуулийн байгууллага сэжигтнийг түр саатуулж, нотлох баримтад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. 

Болсон хэрэг явдлын тухайд эх сурвалжаас тодруулахад, талийгаач эмэгтэйн цогцсыг нас барснаас нь хойш арав гаруй цагийн дараа олсон гэлээ. Талийгаачийн хоёр нүд хөхөрсөн, эрүү хамар болон эгэм орчимд цус хурсан шарх үүссэн байжээ. Шалгалтын явцад талийгаачийн үхлийн шалтгааныг тархины битүү гэмтэл гэж урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн ба өнгөрсөн хугацаанд сэжигтэн этгээд амь хохирогчид сэтгэлзүйн болон бие мах бодийн дарамт учруулж байсан гэх мэдээлэл болон хэргийн шалгалтын явцад Р.Даваадорж нь бусдын амь биед халдсан гэх нотлох баримтууд цугласан талаар эх сурвалж ярилаа. 

748
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл