нийгэм

Гадаадад байгаа монголчуудаас 30 иргэн COVID-19 халдвар авсан. Үүнээс одоогоор 13 хүн эдгэрсэн

0

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр коронавирусийн халдвар илрээгүй.

Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн 42 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.

Одоогоор 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 986 хүн ажиглалтад байгаа бөгөөд ажиглалтын байранд 26 резидент нэг их эмч ажиллан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Өчигдөр Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч нар 15 чиглэлийн галт тэргэнд ажиллаж 4,800 гаруй зорчигчид хяналт тавихад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Мөн ЗӨСҮТ-ийн баг өчигдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачааны онгоцонд хоёр тонн ачаа, гурван машин эцсийн халдваргүйтгэл хийж гүйцэтгэжээ” гэв.

Мөн тэрбээр “Шуурхай 24 цагийн 119 дугаарын утсанд нийт 166 хүн холбогдож зөвлөгөө авсан байна.

түүнчлэн “Шуурхай 119” аппликэйшнээр дамжуулж АНУ, Швед, ОХУ, Филиппинээс манай улсын долоон иргэн холбогдож зөвлөмж авжээ.

Тус утсанд гуравдугаар сарын 10-наас хойш 28 улсаас нийт 322 монгол иргэн холбогдож уг өвчний талаар зөвлөгөө авсан байна.

Энэ хугацаанд мөн гадаадад байгаа монголчуудаас 30 иргэн COVID-19 халдвар авсан. Үүнээс одоогоор 13 хүн эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байна” гэдгийг нэмж хэлэв.

Б.Ган-Эрдэнэ: Цаг засварчин хүнд 250 сая төгрөг гэдэг амьдралынхаа турш хураагаад ч олдохгүй мөнгө

Өмнөх нийтлэл

С.Баяр: Би гэм буруугаа үүрээд ял эдлэхэд бэлэн байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм