нийгэм

Өмнөговь аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдлээ

Таны сэтгэгдэл

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид хийгдсэн шинэ коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. 

Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй. Мөн Сэлбэд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Шинжилгээнд хамрагдсан байдлыг тодорхойлбол:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2, 
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, 
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй.

Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьцыг ирүүлж байна.

Өнөөдрийн байдлааор ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна” гэв. 

918
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл