нийгэм

Сургалтын төвүүдийг өнөөдрөөс нээхээр боллоо

0

Өнөөдөр өглөө буюу тавдугаар сарын 6-нд Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагаас эхэлсэн юм. Тус хурлаар 12 асуудал хэлэлцэж байгаа бөгөөд үүний нэг болох сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталжээ.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээхээр болсон байна. Зөвлөмжийн дагуу сургалтын төвүүд 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна. 

Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгажээ. 

Засгийн газрын гаргасан тогтоолын дагуу нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.

Ц.Элбэгдорж тусгаарлалтын журам зөрчиж С.Баяр, Д.Баттулга нартай уулзсан уу?

Өмнөх нийтлэл

Өмнөговь аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм