нийгэм

Тээврийн жолоочийн гэр бүлийн хүнээс коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ

1

ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д 330 хүнд коронавирусийн шинжилгээ хийлээ. Дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар-Москва чиглэлийн тусгай үүрийн онгоцоор ирсэн 281 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Мөн дүүргүүдийн эмнэлэгт хатгалгаа оноштой хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст тандалтын шинжилгээ хийхэд хариу сөрөг гарлаа. Ойрын хавьтал 24 хүнд коронавирус илрээгүй.

Харин тээврийн жолоочийн гэр бүлийн хүнээс коронавирус илэрлээ. Ийнхүү батлагдсан 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 8 хүн нь эдгэрч, дараагийн шатны хяналт, тусгаарлаглалтад байгаа. Тээврийн жолоочийн машины бүхээгт ганцхан жолооч л явах ёстой. Гэтэл гэр бүлийн хүнтэйгээ хамт явсан байна. Дүрэм журмыг мөрдөх бол халдвар авах өндөр эрсдэлтэй гэдгийг бид байнга анхааруулж байгаа. 

Нотлох баримт нойлын цаас болохыг харлаа, С.Баатаржав дарга аа

Өмнөх нийтлэл

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэж, батлахаа гардан авлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Алсын тээврийн машинууд чинь аюулгүй ббайдлын үүднээс ээлжийн жолоочтой явах дүрэмтэй бус уу Буруу тайлбарлаж эхнэр нь кабиннд нь суугаад ззугаалж явсан мэт ойлголт төрүүлж хөдөдлмөрч гэр бүлийн нэрийг сэвтүүлэх хэрэггүй бизээ Гашуунсуухайтын нүүрс тээвэрт ч ийм гэр бүлүүд байгаа л биз Таксичидаа Трак жолоодож эршүүд монгол хүүхнүүдээс үлгэр аваач

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм