нийгэм

ЭМЯ: Интермед эмнэлгийн 69 настай өвчтний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Таны сэтгэгдэл

Өнөөдөр ЭМЯ-наас ээлжит 11:00 цагийн мэдээлэл өгөх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр үүрээр 05 цагт Интермед эмнэлэг дээр очиж нэг сорьц авч, шинжилгээ хийж байна. Үүний учир нь 69 настай амьсгал бачуурч, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуураагүй, хоёр уушги битүү хатгалгаатай гэсэн оноштой хэвтжээ. Иймд тус эмнэлэг өөрсдөө түргэвчилсэн оношлуураар үзэхэд хариу нь нэмэх гарчээ. Тус иргэний хүүхэд нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 07-ны хооронд БНСУ зорчоод ирсэн байна. Тус иргэнийг авчирсан ойрын харьцагч 3 иргэнийг бас тандалт, хяналтад авсан байгаа. Одоо энэ иргэний хариуг PCR оношлуураар баталгаажуулна. Мөн Интермед эмнэлгийнхэндп заавар, зөвлөгөө өгсөн байгаа” гэсэн билээ.

Тэгвэл дээрх иргэний PCR-ын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй гарсан гэж ЭМЯ-наас мэдэгдлээ.

702
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл