нийгэм

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсээс коронавирус илрээгүй

0

Эрүүл мэндийн яамнаас “Ковид – 19” халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. 

Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  “Монгол Улсад коронавирус өвчний халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д халдвар авсан 12 иргэнийг эмчилж байна” гэлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож коронавирусийн шинжилгээний хариуг зарлалаа.

Тэрбээр “2020 оны 4 дүгээр сарын 9-нд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 121 хүнд шинжилгэ э хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавтлын хүмүүс багтсан.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. 

Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 83 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдан, хянагдаж байна”

Тавантолгойг З.Энхболд биш, иргэний хөдөлгөөнүүд Монголд авч үлдсэн юм шүү

Өмнөх нийтлэл

Энд бяцхан уушгинууд төлжиж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм