нийгэм

Баянзүрхчүүд #SafetyCheckChallenge-д нэгдлээ

Таны сэтгэгдэл

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй #SafetyCheckChallenge аянд нэгдлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олныг #SafetyCheckChallenge-д нэгдэхийг урьж байна.

Урилгыг хүлээн авсан байгууллага үнэлгээний хуудасны дагуу нийт албан хаагчид өөрсдийн гэрийн аюулгүй байдлыг үнэлж, хийж хэрэгжүүлсэн ажлаа зурагжуулж өөрийн цахим хуудас болон олон нийтийн цахим сүлжээнд байршуулна.

Дашрамд, тус аяны хүрээнд дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олон миний гэр аюулгүй орчин үнэлгээний хуудасны дагуу өөрсдийнхөө хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, гэрийнхээ орчин нөхцөлийг үнэлсэн байна.

588
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл