нийгэм

Батлагдсан тохиолдлуудын ойрын харьцагч 71 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй

0

ЭМЯ-наас “COVID-19”-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллээ хүргэлээ. Тусгаарлах байранд иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргав.

Тусгай үүргийн онгоцонд халуурсан, ханиад хүрсэн иргэдийг суулгахгүй гэдгийг анхаарууллаа. Коронавирусийн халдварын нууц үетэй харьцуулж гаргадаг. ДЭМБ-аас шинж тэмдэг илэрснээс хойш 16 хоногийн зай байна гэдгийг судалж гаргасан. Анх БНХАУ-д гарахад халдварын нууц үеийн 8 хоног байсан. Тэгвэл одоогийн байдлаар 18-21 хоног болсон байгаа. ДЭМБ-ийн судалгааг үндэслэж тусгаарлах хоногийг сунгалаа. Энэ өвчлөлийн 38 хувь нь 50 дээш насныхан байна. Иргэдийг маскаа сайн зүүж, гараа сайтар угааж, хүмүүстэй харилцаанд орохдоо хоёр метрийн зайнаас харилцаарай. Ташаа мэдээлэлд бүү автаарай хэмээн ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал онцоллоо.

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ

Өмнөх нийтлэл

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм