нийгэм

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн оноогоо хэрхэн сэргээх вэ

Таны сэтгэгдэл

Цагдаагийн ерөнхий газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрх болон зөрчлийн оноогоо сэргээлгэх зааврын тухай мэдээллийг хүргэж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан бол

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 6 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа
  2. Эрүүл мэндийн тодорхойлолтыг http://license.police.gov.mn/media/law/a5.jpg татан авч харъяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлнэ. Эрх сэргээгдсэн тохиолдолд ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхим болон Дүнжингарав, Драгон төвд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д очиж жолооны үнэмлэх захиална.
  3. Жолооны үнэмлэхний мөнгө 12,500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк – Төрийн сан, Хүлээн авагч байгууллага – ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга – овог, нэр, регистрийн дугаар/
  • Зөрчлийн оноо дууссан бол

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар жолоодох эрхээ хасуулсан этгээд төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа 2 цагийн сургалтад хамрагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа

Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа зохион байгуулж буй сургалтын хуваарь, хаяг:

806
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл