нийгэм

Залуус нэгдэж “Монголдоо Хайртай’ аяныг эхлүүллээ

0

Хэсэг залуус хамтран “Монголдоо Хайртай’ аяныг санаачлан эхлүүлээд байна. Аянаа эхлүүлж байгаа тухайгаа төслийг санаачлагч залуусын төлөөлөл өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ний орой 20:00 цагаас “Монголдоо Хайртай’ фэйсбүүк хуудсаараа дамжуулан Live мэдээлэл хийж мэдэгдлээ.

Одоогоор “Онцгой байдлын ерөнхий газар’, “Боловсрол суваг’ телевиз, “On&Off’ продакшн, “Max music entertainment’, “Ard news’ агентлаг, “Монголын сайтын холбоо’ зэрэг байгууллагууд “Монголдоо Хайртай’ аяныг дэмжихээ илэрхийлээд байна.

Аяныг санаачлагч Монгол Улсын гарьд Б.Гончигдамба “Дэлхий даяар тархаад байгаа шинэ коронавирусын халдвараас үүсээд байгаа нөхцөл байдал, мөн 10-аад аймагт хаваржилт хүндэрч, зудтай байгаа учир үүнийг даван туулхад хувь нэмрээ оруулхаар бид Монголдоо Хайртай аяныг эхлүүлэхийг зорьсон юм.” хэмээн шууд мэдээллийн үеэрээ хэллээ. 

Мөн аяныг санаачлагчдын нэг жүжигчин, СТА Д.Баттөмөр “Бид дуу хоолойгоо нэгтгэж, сэтгэл зүрх, ухаан бодол, оюун санаагаа төвлөрүүлж бие биедээ туслах ёстой, дэмжих ёстой гэсэн уриалгын дор Монголдоо Хайртай аяныг эхлүүллээ.” гэлээ.

Аяныг санаачлагч, продюсер Б.Лхагвасүрэн “Урлаг соёлын үйл ажиллагааг ерөнхийдөө хорьсон. Харин бидэнд техник технологийн дэвшлийг ашиглаж тоглолтыг онлайнаар хийх гарц байгаа. Саяхан манай урлаг соёлынхоноос Хурд хамтлаг маань онлайн тоглолт хийж маш сайхан түүчээллээ” гэж байсан юм.

Хандивын дансны тухайд Сангийн яамны зөвшөөрөлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын нэр дээрх дансанд хандивын мөнгийг төвлөрүүлнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар хувьдаа завших, шамшигдуулах, өөр зүйлд зарцуулах гэсэн асуудал байхгүй, сайн дурын үндсэн дээр нэгдсэн хүмүүс гэдгээ тэд албан ёсоор мэдэгдлээ.

Хандивын аянд нэгдэхийг хүсвэл https://www.facebook.com/MongoldooKhairtai/ холбоосоор орж мэдээллийг аваарай.

“Хөдөө аж ахуйн бирж’ ТӨХК-ийг алдагдалтай ажиллуулсан албан тушаалтанд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ

Өмнөх нийтлэл

Доко багштай хамт үнэ төлбөргүйгээр гэртээ галбиржъя

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм