Дэлхийн үйл явдал

Италид нэг өдөр COV-19-ээр хамгийн их буюу 475 хүн нас баржээ

0

Итали улсад шинэ коронавирусийн халдвараар өдөрт 400-өөс 500 орчим хүн нас барж буй тухай мэдээлэл байна. Өчигдөр /2020.03.18/-ийн тухайд л гэхэд 475 хүн нас барсныг тус улсын эрүүл мэндийн байгууллагуудаас мэдээлсэн.

Ингэснээр Итали улс нас баралтын тоогоороо коронавирусын голомт болох БНХАУ-аас үнэмлэхүй тэргүүлж эхэлжээ.

Дэлхий даяар нэг өдрийн дотор 20’501 хүн шинээр халдвар авч нийт халдвар авагсдын тоо 218’732 боллоо. Мөн нэг өдрийн дотор дэлхийд 965 хүн нас барсны 475 нь Италид байв. Энэ нь Италид нэг өдрийн дотор хүн нас барсан хамгийн их тоо бөгөөд дэлхий даяарх нас барагсдын тоо 8943 боллоо.

БНХАУ-д нэг өдөрт халдвар шинээр илрээгүй ба нэг ч хүн нас бараагүй байна. Одоогоор тус улсад 69614 хүнийг эдгээснээр 8043 хүн халдвартай байна. Харин дэлхий даяар хамгийн их хүн халдвартай байгаа улс нь Итали юм. Италид 28710, Испанид 13050, Германд 12194, Иранд 10516 хүн халдвартай хэвээр байна.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 252 зорчигч ирлээ

Previous article

ZUMBA KIDS: 4-6 насны хүүхдүүдийг хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх цахим хичээл /бичлэг/

Next article

You may also like

Comments

Comments are closed.