Истамбул-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монгол Улсын 252 иргэнээ авчирлаа. Ирсэн бүх зорчигч, онгоцны экипаж, нислэгийн явцад ажилласан мэргэжлийн хяналтын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч бүгд тусгаарлагдлаа.
Мэргэжлийн хяналтынхантай мөр зэрэгцэн онцгой байдал, цагдаа, ХӨСҮТ, ЗӨСҮТ, хил, нисэхийнхэн цурамхийлгүй ажилласаар байна.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан. Харин экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч явсан юм.
Журмын дагуу иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт шинжилгээ хийнэ.
Сэтгэгдэлүүд