нийгэм

Д.Нямхүү: Сая түргэвчилсэн оношлуураар нэмж нэг хүнээс коронавирус илэрлээ

Таны сэтгэгдэл

Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээнээс коронавирус илэрсан. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн тав дахь тохиолдол болж байна. 

Тухайн иргэн нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсо ба харьцагч 13 иргэнийг судалж, шинжилгээнд хамруулжээ.

Өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Онгоцоор зохион байгуулалттай явж ирсэн болохоор ойрын харьцагчийг олоход дөхөм байгаа. Түргэвчилсэн оношлуураар сая нэг хүн коронавирусийн халдвартай гарлаа. Гэхдээ үдээш хойш писар буюу лобаторийн хариутай харьцуулж байж албан ёсны нотолгоотой хариу гарна.

1,636
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл