нийгэм

Ц.Элбэгдорж: “Нэн шаардлагатай иргэд’ гэдэгт миний бие багтана гэж итгэе

Таны сэтгэгдэл

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд тусгай үүргийн нисэх онгоцоор авчирах шийдвэр гаргасан билээ.

Энэ шийдвэрт багтах буюу хүндэтгэх шалтгаан гэдэгт өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг хамруулна хэмээн мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийгөө нэн шаардлагатай иргэнд багтаж байгаа гэдгээ цахим орчинд илэрхийлжээ. 

Ц.Элбэгдорж “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. “Нэн шаардлагатай иргэд” гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” гэсэн байна.

2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Интерполын Үндэсний төв товчоонд Ц.Элбэгдоржийн талаар мэдээлэл авах, байгаа газрыг нь тогтоолгохоор хөх буланд зар байршуулах хүсэлтийг гаргаад байгаа талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү өмнө нь мэдээлж байсан билээ. 

675
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл