нийгэм

Нэг гэр бүлийн гурван иргэн Итали улсаар зорчоод ирснээ нуусан байжээ

0

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 27 зорчигч ирснээс нэг хүнийг Багабаян амралтын газарт ажиглалтад аваад байна. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлээд байна.

Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олсон.

Нийт 255 сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авсан

Хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн гурван иргэн тэр мэдээллээ нууж, ирсэн даруйдаа ажилдаа мөн очсон байна. Тиймээс ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судалгаа хийлээ. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл.

Өнөөдрийн байдлаар 469 тохиолдлыг тусгаарлан хяналтад аваад байгаа. Нийслэл дэх тусгаарлан ажиглах байруудаас гадна Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий аймгуудад иргэд ажиглалтад байгаа. Нийт 255 сэжигтэй тохиолдлоос шинжилгээ авсан.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг сүүлийн гурван жилийн дунджаас 1.8 дахин буурсан дүнтэй байгаа” гэв.

“Бүтэн амьдрал” олон ангит киноны тухай хөгжилтэй 10 пост

Өмнөх нийтлэл

Оннц дүмд эргэж ирсэн үү

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм