нийгэм

Шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар дасгалжуулагчаа зодож, гэмтээжээ

0

Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү шигшээ багийн тамирчин Х.Энх-Амарт зодуулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Учир нь боксын шигшээ багийн тамирчид Хандгайд бэлтгэл хийж байх үеэр шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, “Х.Энх-Амарын оронд ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатарыг 56 кг-ын жинд өрсөлдүүлэхээр болсноо” дуулгасан байна.

Гэтэл уг шийдвэрийг Х.Энх-Амар эсэргүүцэн маргаалдаан үүсгэжээ. Тэдний маргалдааныг Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү салгах явцдаа зодуулж гэмтэл авчээ.

Х.Энх-Амарын хувьд энэ жилийн УАШТ-д 56 кг-ын жинд түрүүлсэн юм. Харин Э.Цэндбаатар 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхийн тэмцээнд явах боломжгүй болсон байдаг. Гэвч дасгалжуулагч багш нь түүний жинг буулгаж Х.Энх-Амарын оронд өрсөлдүүлэх болсныг шударга бус хэмээн үзжээ. 

Өдрийн сонин

Хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулах ажил нь цэвэр луйвар, залилан

Өмнөх нийтлэл

Мэдрэмжгүй улс төр

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм