нийгэм

Засгийн газрын шийдвэрийг түрүүлж мэдээлсэн Сүнээ гэгч хэн бэ

Таны сэтгэгдэл

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.19/ ээлжит хуралдаанаар гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөл хорио тогтоогоод байсан хугацааг сунгалаа. Харин энэхүү шийдвэрийг албан ёсны болж амжаагүй байхад твиттер хуудаснаа “Гэснээс маргааш хөл хорио 28 хоногоор сунгаж байгаа шүү” хэмээн Сүнээ нэрээр жиргэдэг эмэгтэй сошиалд өчигдөр орой 20 цагийн орчимд тараав.

Ийнхүү төрийн шийдвэрийг түрүүлж мэдээлсэнд зарим нь “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмыг” зөрчсөн гэж буруутгаж маргаан дагуулаад байна.

Тэгвэл тэрбээр, “Дашрамд хэлэхэд би МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх гэж хүнтэй ямар ч хувийн харилцаа холбоогүй. Дахиж намайг элдэв хүнтэй холбож гүтгэх хэрэггүй. Бусдын аясаар баясаад дэвслүүлээд дордоод байх хүүхэлдэй биш шүү” гэсэн хариу тайлбарыг хийв.

Чухам хэн нь шийдвэр гаргах төвшнийх вэ Сүнээгийн засгийн газартай болоо юу гэх жиг жуг яриа ч газар аваад эхэллээ. Сүнээ гэгч нь МАН-д гишүүнээр элсэж, батлахаа У.Хүрэлсүхээс гардаж авсан гэх гэрэл зураг олон бас түгэв.

1,385
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл