нийгэм

Кёкүшюүзан Батбаяр, Т.Баясгалан нарыг хилээр гарахыг хориглов

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгагдаж байгаа.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хандсан. Саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сар 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж  хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар болсон байна.

682
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл