нийгэм

Ирэх сарын 01-нд “Талын жавхаа-2020′ буюу адууны соёлын өдөрлөг болно

Таны сэтгэгдэл

Эртний нүүдэлчдийн өв уламжлал болсон биет бус соёлын өвийг хадгалан авч үлдэх, Морьтон Монголын малчин ахуй, адуу дагасан соёлыг сурталчилан таниулж, адуучдын авьяас чадварыг алдаршуулах зорилгоор “Талын жавхаа’ -2020 буюу Адууны соёлын өдөрлөг ирэх хоёрдугаар сарын 01-нд “Чингис хааны хүрээ’  аялал жуучлалын цогцолборт  зохион байгуулагдах гэж байна.

“Талын Жавхаа-2020′ буюу адууны соёлын өдөрлөгийн үеэр,

✓ Цан татсан 1000 адуун дунд орж хийморио сэргээж
✓ Адуучин залуусын эрэмгий, чадварлаг байдлыг нүдээр үзэж
✓ Өвөл цагийн адуу маллах соёл болох эмнэг булгиа, уурга шүүрэх, уурга бугуйлыг хэрхэн эдэлж байгааг харах
✓ Үндэсний сайхан хувцастай шилдэг үзэгч тодруулах
✓ Үзэгчдийн дундах тэмцээнд оролцож, мэдлэгээ хуваалцах
✓ Өв соёлоо харуулсан худалдаа үзэх
✓ Тайга нохойны уралдаан
✓ Морьт харваан үзүүлбэр
✓ Хээрийн цайгаар цайлж, зураг татуулах гээд олон арга хэмжээнд оролцох боломжтой.

Тус өдөрлөгийн хөтөлбөр
09:30-10:00 Тэмцээнд оролцогчдын бүртгэл
10:00-12:00 Уран уургач тэмцээний I шат (урьдчилж бүртгүүлж оролцоно)
12:00-13:00 Нээлтийн үйл ажиллагаа
• Морьт харвааны үзүүлбэр
• Тайга нохойн уралдаан
• Талбай дээр зураг авахуулах
• Үндэснний сайхан хувцастай хос шалгаруулах
13:00-14:00 Үдийн завсарлага
14:00-15:00 Эмнэг булгианы тэмцээн (урьдчилж бүртгүүлж оролцоно)
15:00-17:00 Уран уургач тэмцээний II шат
17:00 Шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаа
 


Холбоо барих утас: 80059390, 99101727, 98009555
Зохион байгуулагдах газар: Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолбор

737
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл