нийгэм

Гадаадад суралцаж буй монгол залуусын дунд “Монгол Улсын хөгжлийн гарц, шийдэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

Таны сэтгэгдэл

Европын улс орнуудад амьдарч, суралцаж байгаа монгол залуусын дунд анх удаа зохион байгуулагдах гэж буй “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ” эрдэм шинжилгээний бага хурал 2020 оны хоёрдугаар сарын 01-ны өдөр ХБНГУ-ын Мюнхэн хотод болох билээ. 

Мюнхен хотноо зохион байгуулагдах Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг ирж үзэх хүсэлтэй бол доорх линкээр бүртгүүлээрэй:

✔️https://forms.gle/HuCSmBZaRtaevw97A✔️


Хуралд оролцох хүсэлтэй залуусын Эрдэм шинжилгээний илтгэлийн материалыг 1 сарын 25 хүртэл хүлээн авч баталгаажилт танд илгээх ба зөвхөн бүртгэлтэй хүмүүс л оролцох боломжтойг анхаараарай.
– Шууд ирээд оролцох боломжгүй
– Зохион байгуулагчдын зүгээс өдрийн хоол, бүтэн өдрийн уух ус, ундааг хариуцах боловч замын зардал болон байрлах буудал хариуцахгүй анхаарна уу.

– Хурлын турш та зохион байгуулагчдыг хүндэтгэн бичлэг болон шууд дамжуулалт бичлэг хийхгүй, зураг авахгүй байгаарай.

– Зураг болон хурлын нэвтрүүлгийг хурлын дараа авах боломжтой. Хурлын үйл явц Монгол орон даяар болон ХБНГУ даяар цацагдана.

Шагналын сан:

1р байр ЕТГ-ын батламж, МИАТ ХХК шагнал болон зохион байгуулагчдын гарын бэлэг

2р байр ЕТГ-ын батламж, Euro Mon AB ХХК-ны шагнал болон зохион байгуулагчдын гарын бэлэг

3р байр ЕТГ-ын батламж, “Үйлсийн зам” ХХК шагнал болон зохион байгуулагчдын гарын бэлэг

– Бүх оролцогчдод Монгол улсын ЭСЯамны батламж болон зохион байгуулагчдын гарын бэлэгтэй.

Жич: Үнэ төлбөргvй
https://m.youtube.com/watch?feature=share&v=GvimHZ-r7ZI

Холбогдох мэдээллийг болон илтгэлийн абстрактыг www.MYFgermany.com хаягаар хүлээн авна уу

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА :

Еренхийлегчийн Тамгын Газар
Элчин Сайдын Яам
Ханнс Зайделийн Сан
Монгол Германы Хамтарсан Отгонбаяр Сан
МЗХ Герман

843
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл