нийгэмОнцлох

Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах уу

0

Нийслэлийн сурагчдын II улирлын амралт нэгдүгээр сарын 12-нд дуусч, 13-ний Даваа гарагт хичээлдээ орох хуваарьтай.

Хэрэв ханиад томуу ихтэй байвал III улирлын амралтын 7 хоногийг шилжүүлж, сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах зохицуулалттай байдаг.

Улсын хэмжээнд өнгөрсөн сарын сүүлээр амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% /21,774/-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байсан юм.

Энэ удаагийн улирлын амралтыг сунгах эсэхийг БСШУСЯ-наас тодруулахад “Сурагчдын амралтыг сунгах хүсэлт Эрүүл мэндийн яамнаас ирүүлээгүй. Зарим аймаг онцгой комиссын хурлаараа сурагчдын амралтыг сунгах хэрэгтэй гэж ярьж байгаа гэсэн. Гэхдээ яаманд хүсэлт ирүүлээгүй. Оны өмнө Завхан аймаг хүсэлт гаргаад амралтыг 3 хоногоор урагшлуулж өгсөн” гэсэн хариулт өглөө.

Ийнхүү албаны эх сурвалжийн хэлж буйгаар сурагчдын амралтыг сунгах эсэх нь тодорхойгүй байна.

2050 онд Монгол Улс байх уу?

Өмнөх нийтлэл

М.Энхсайхан: Х.Баттулга, У.Хүрэлсүх нар Итали, Америкийн кино үзээд манийгаа жолоодоод байгаа бололтой

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм