нийгэм

Ирэх долоо хоногт бүх нийтээр хоёр өдөр амарна

Таны сэтгэгдэл

Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Уг заалтыг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нэмэлтээр хуульчилж оруулсан юм.

Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр 2012 онд хуульчилсан. Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм. Хуулийн дагуу бүх нийтээр амрах эдгээр өдөр нь ажлын өдөр буюу мягмар, лхагва гарагт таарч байна.

666
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл