нийгэм

‘Шинэ Завхан 2030’ урт хугацааны хөтөлбөрийг боловсруулах санаачлагыг нутгийнхан дэмжиж эхэллээ

Таны сэтгэгдэл

Завхан нутгийн залуус нэгдэн “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, Завхан нутгаа Монгол улсдаа жишиг, тэргүүлэгч аймаг болгох зорилго өвөртлөн Завхан нутгийнхаа 2020-2030 оны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг санаачлан эхлүүлж, иргэдээ сонсохоор Завхан аймгийг зорилоо.

Хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажилд Завхан аймгийн сум бүрээс залуус нэгдсэн байна. Хөгжлийн хөтөлбөрийн төслийг эхний ээлжинд тус аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Түдэвтэй, Баянтэс сумдын иргэд хөдөлмөрчид болон тус сумдын багийн малчдад танилцуулж байна. Иргэдийн хувьд хөгжлийн хөтөлбөртэй байх нь хамгийн зөв, цаашид энэ хөтөлбөрийг Завханчууд нэгдэж хэрэгжүүлэх ёстой гэдгийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Мөн залуусын боловсруулсан хөгжлийн хөтөлбөр дээр иргэд өөрсдийн санал бодлоо хэлж, нутгийн иргэдийн саналыг тусгаж явах нь хөгжлийн хөтөлбөрийг цаашид үр дүнтэй хэрэгжих боломжтой гэдгийг хэлж байна.

600
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл