нийгэм

“Nike” компани Монгол залуугийн түүхээр гаргасан шинэ загварын пүүзээ танилцуулав

Таны сэтгэгдэл

Монгол залуугийн түүхээр “Nike” AirMax шинэ загварын пүүз гаргахаар болжээ. АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй Б.Тэмүүлэн хэмээх Монгол залуу хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл гарсан билээ. 

Тэгвэл түүний нэрлэсэн пүүз загвар ил болж, тэрбээр уг бүтээгдэхүүний зургийг цахим орчинд танилцуулжээ. Өөрөөр хэлбэл Монгол хүний бүтээсэн загвараар “Nike Air Max 1” пүүз ирэх арваннэгдүгээр сарын 1-10-ийг хүртэл “NIKE” цахим хуудсаар худалдаанд гарах гэнэ. Тэрбээр энэ пүүзэнд БАДАРЧИД хэмээн нэрлэсэн бөгөөд энэ талаараа тайлбар хийхдээ: 

БАДАРЧИД нь хэзээ ч хөгширдөггүй, бууж өгдөггүй, тууштай зүтгэдэг, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлдэг, орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхдаг залууст зориулсан талархал юм. Тууштай зүтгээрэй бадарчид аа! Цайвар элэг нь тал нутгийн гадаргууг мэдрэгдүүлэх, улаан нь явсан жим болгон оо тамгалж байх, цэнхэр нь хөх тэнгэрийг илэрхийлж байгаа юм. “01” “10” нь миний хүүхдүүдийн төрсөн өдрүүд. Харин NIKE AIR MAX 1 загварыг сонгох болсон нь энэ пүүз нь өөрөө пүүзний ертөнцөд шинэ нээлт авчирсан өв юм хэмээн бичсэн байв. 

Тэмүүлэнгийн хувьд NIKE компанитай холбогдсон түүхээ өмнө нь мөн бичсэн бөгөөд үүнд: 

“Nike”-аас шинэ гутлаар өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой хөтөлбөр зарладаг. Уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган залуу оролцжээ. “Tell your story with shoes” гэсэн хөтөлбөрт сонгогдсон 38 залуугийн нэгээр Батмөнхийн Тэмүүлэнг сонгосон байна. Ийнхүү тэрбээр тус брэндтэй хамтран ажиллаж, өөрийн түүхийг шигтгэсэн шинэ загварын пүүзийг худалдаанд гаргах анхны монгол хүн болжээ.

Үргэлжлэлийн энд дарж доргио.мн сайтаас уншина уу

847
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл