“World cup 2018”-ын финалын тоглолтын үеэр дүрэмт хувцастай залуус талбай руу гүйн орж тоглогчдод саад болсон нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.
Тэгвэл уг залуус Оросын “Pussy Roit” хамтлагийн гишүүд байсан тухай мэдээлсэн. Францын шилдэг тоглогч Килиан Мбаппед амжилт хүсээд амжсан адтай бүсгүй олон нийтийн сонирхлыг татаад буй юм. Түүнийг Вероника Никулшина гэх бөгөөд найзууд нь Ника хэмээн дууддаг аж.
Тэрээр “Pussy Roit” хамтлагт харъяалагдахаас гадна фото моделиор ажилдаг гэнэ. Мөн Оросын эдийн засгийн сургуульд суралцдаг 21 настай оюутан юм байна. Тэднийг Орос улсын нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр тус бүр 15 хоног баривчилж 3 жилийн турш ямар нэгэн спортын арга хэмжээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ.
www.Seen.mn
Comments