нийгэм

Автомашины УАЕ сери олгож эхэллээ

Таны сэтгэгдэл

Автотээврийн үндэсний төвөөс өнөөдөр /2019.09.25/ автомашины УАЕ сери олгож эхэлжээ. Тодруулбал, хоёр сарын өмнөөс олгож эхэлсэн УАА сери дуусч, үргэлжлүүлэн УАЕ сери олгохоор болжээ. Дугаарын үсэг солих эрх бүхий байгууллага бол Зам тээврийн яам, үүнийг жолооч нарт олгох асуудлыг Автотээврийн үндэсний төв хариуцдаг.

Тиймээс УАЕ серийн дугаар авахыг хүссэн жолооч нар Автотээврийн үндэсний төвийн https://burtgel.transdep.mn/ гэсэн цахим хуудсанд нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэй сонгох боломжтой аж.

564
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл