нийгэм

Л.Хосбаяр: Авто замууд ачаалал ихтэй байгаа үед нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах Шуурхай штаб байгуулсан

Таны сэтгэгдэл

Нийслэл хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, үүрэг бүхий Шуурхай штаб байгуулжээ.

Энэ тухай Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг ая тухтай зорчиход төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй Шуурхай штабыг Нийслэлийн Засаг Даргын(НЗД) захирамжаар байгуулсан.

Шуурхай штаб 365 хоногийн туршид төрийн чиг үүргийг нийслэлд хэрэгжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотын оргил цагаар буюу авто замууд ачаалал ихтэй байгаа үед нийтийн тээврийн автобусны хүртээмжийг цагт нь хүргэхэд илүү төвлөрч ажиллана.

Мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд болон сургуулийн эргэ тойронд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ажлаа уялдуулахад онцгой ач холбогдол өгнө” хэмээн мэдээллээ.

Олон улсын COP 17 бага хурлын үеэр шуурхай штабын зохион байгуулалтаар ажиллажээ.

51
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

681 нийтлэл

Сэтгэгдэл бичих