нийгэмСэрэмжлүүлэг

Шонхор барихаар ирсэн арабуудад орчуулагч хийж байсан гэх залуу малчин бүсгүйг хүчиндсэн гэв үү

0

Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр арабууд их хэмжээний шонхор шувуу барьж байна гэх мэдээлэл гараад байсан билээ.

Тэгвэл шонхор барихаар ирсэн арабуудад орчуулагч хийж байсан залуу бусдын биед халдан хүчингийн хэрэг үйлдсэн гэх мэдээлэл иржээ. Хэргийг тодруулбал, энэ оны есдүгээр сарын 12-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зургадугаар багийн иргэнээс “Манай охиныг хүчиндсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тухайн өдөр 36 настай эмэгтэйг мал хариулан хээр явж байхад нь 26 настай эрэгтэй О нь хүчиндсэн хэрэг үйлдсэн байна. Мөн энэ хэргээ  үйлдэхдээ хохирогч эмэгтэйг зодож танхайран, биед нь олон тооны шарх, хүнд гэмтэл учруулсан аж. 

Уг хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх бөгөөд хохирогч эмэгтэй зодуулж биедээ хүнд гэмтэл авсны улмаас аймгийн эмнэлгийн “Сэхээн амьдруулах тасагт” яаралтай хүргэгдэж ирсэн байна. Одоогоор биеийн байдал сайжирч энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Харин хэрэгтэнг саатуулан шалгаж байгаа аж. Түүнчлэн Өвөрхангай аймгийн сумдад шонхор агнасан араб иргэд нутаг буцсан гэх мэдээлэл байна.

Энэ хэргийн талаар орон нутгийн цагдаагийн газраас тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзжээ. 

Граш дотроо түгжирдэг King Tower хотхон

Өмнөх нийтлэл

Өнөөдөр Сүхбаатарын талбайд хаяж гээсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж өгнө

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм