Seen.MN
  • Эхлэл
  • нийгэм
  • улс төр
  • зөвлөгөө
  • спорт
  • энтертаймент
Seen.MN
  • Эхлэл
  • нийгэм
  • улс төр
  • зөвлөгөө
  • спорт
  • энтертаймент
энтертаймент,

Өөжгийгийн гитартай танилцсан түүх-5: Ганхүүгийн гар ба Лхагваа надад зориулж шүлэг бичсэн цадиг оршвой

by seen3 сар өмнө
0
Shares
Share on FacebookShare on Twitter
ooh10

Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Орших өөрийн “Гитартай танилцсан түүх”-ийг цувралаар хүргэж байгаа билээ. 

Хөх тэнгэр үргэлжлэл
Ингээд Хөх тэнгэрт орлоо.
Монголын мундагуудтай шууд бэлтгэл хийж эхлэв.
Хоовон ах бараг өглөө бүр шинэ дуутай орж ирнэ.
Шууд л найруулгыг нь хийгээд бичлэг өрөөндөө ч хийнэ.
Охин, Зоогийн газар, Цогт тайж, Аав зэрэг олон гоё дуу тэр үед төрсийм.
Би эхлээд ах нарт үнэндээ чирэгдсээн.
Аргагүй ш дээ дандаа консерватори төгссөн мундаг хөгжимчид нот мэдэхгүй, (Үнэнийг хэлэхэд одоо ч мэдэхгүй) орцны гитарчин бацаан үнэндээ жулдаж байлаа.
Ингээд Хөх тэнгэрийг түр орхиж Буян Жагаа ахын талаар цааш жаахан өгүүлсүү.
Мань хүн хөгжимд маш дуртай.
Оюутан байх л гоё хөгжим, пянзанд мөнгө хайрладаггүй байж.
Ямар сайндаа л 1980-аад оны эхээр Соёл-Эрдэнэ хамтлагт техникчээр орьё гэж өргөдөл бариад явж байхав дээ.
Даан ч Ухнаа дарга ажилд аваагүй гэсэн.
Тэгээд бизнес хийж эхлэнгүүтээ багын мөрөөдлөө биелүүлж баахан хөгжим аппаратур авчирч тухайн үеийн сор хөгжимчид дуучдыг цуглуулж хамтлаг байгуулжээ.
Хөх тэнгэр хамтлагийн анхны бүрэлдэхүүнд Хоовон Энхбаяр ах, Пүүжээ ах, Ганхуяг ах, Армян Ганбаа ах, Бадрал ах, Сараа, Вовка, Сансар нар байв.
Тэгээд зарим нь Жагаа ахтай таарахгүйгээс, зарим нь шаардлага хангахгүйгээс гарч бид шинээр орсон хэрэг.
Жагаа ах дуу хуур, уран бүтээлд нэг их оролцоод байхгүй ч байнга бэлтгэл дээгүүр ирнэ.
Тэр үед Монгол улс зах зээлийн нийгэмд дөнгөж шилжиж орж, хүмүүс ажилгүй болж, үйлдвэрүүд зогсож, эрчүүд бор дарсанд дурлаж эхэлсэн их эвгүй үе байлаа.
Манай хамтлагийн ах нар ч галт усыг нилээдгүй гөвнө.
Жагаа ах ч толгой түрүүгүй хяргана.
Надад харин их сайн бас итгэдэг байлаа.
Ямар сайндаа л хааяа компанийхаа ажилд оролцуулж, Бээжин рүү наймаанд хүртэл явуулж байхав дээ.
Ер нь Жагаа ах наанаа л их яхир хэцүү ааштай мэт боловч цаанаа зөөлөн хүн гэж би боддог.
Манай рок попынхон их ч тусламж хүсдэг. Мань хүн ч боломж бололцоогоороо их тусалсан байх.
2008 оны хавьцаа шиг санаж байна.
Ах над руу нэг утасдаж байна.
Би ер нь чамд бэлэг өгч байгаагүйм байна.
Манай ажил дээр хүрээд ирээч гэнэ.
За л гэв. Даан ч ажил ихтэй гүйж явсаараан байгаад шөнө 10 цаг болчив.
Мань хүн дахиад залгаж байна.
Өөжгий гуай чамаас болоод нягтлан нярав 2-оо одоо хүртэл ажил дээрээ байлгаж байна. Яачваа чи! гэнэ.
Яваад очлоо Буян дээр.
Тэгсэн ах надад 10 сая төгрөгний үнийн дүнгээр бодоод манай үйлдвэрийн бүтээгдэхүүнээс шууд ав гэж байна.
Яах юм  бэ ах аа гэсэн чинь Ээждээ, ах дүү нартаа өг, зарж үр. Би чамд 1 удаа туслаж байгаа юм гэдэг юм даа.
Тэгээд 3 хайрцаг дүүрэн баахан ноолууран цамц бүтээгдэхүүн бэлгэнд авч бөөн юм болов.
Ийм л хүндээ.

Жагаа ахтай холбоотой хөгжилтэй зарим дурсамжууд.
1. Манай рок попынхон тоглолтондоо хөгжмийг нь гуйж ах дээр их очно.
Ах эхлээд Улс эх орны байдал, урлагын хөгжлийн одоо байгаа олиггүй байдалд биднийг буруутгаж 30 минутаас 1 цаг орчмын загналт хийнэ.
Тэрийг нь бол тэсээд өнгөрөх хэрэгтэй.
Тэрний дараа мань эр асууна даа.
Яах гэсэн юм та нар?
Бид хүсэлтээ хэлнэ.
Бас л баахан Рок попын гуйранчингууд гэж дүрэмдэж байгаад Үнэгүй аваад яваа л гэнэ
2. 1998 онд шиг санаж байна.
Стадионд нэг том тоглолт боллоо.
Мань хүн хөгжмөө тавьсан.
Тэгээд бид нарыг бүгдийг нь бүртгэх юм боллоо.
Нэрээ бичүүлж дуусах дөхөж байтал Ариунаа гаднаас орж ирэв.
Бид Хөгшөөн цаана чинь Жагаа ах бүгдийг нь бүртгэж байна. Очиж бүртгүүл гээд явуулчихлаа.
Манай Ариунаа ч Жагаа ахаа. Би бүртгүүлэе гэж хангинаад яваад ортол харин ах өмнөөс харж байснаа Чи хэн билээ гэв
Ариунааг ах танихгүй байна гэж түүхэнд байхгүй л дээ.
Ариунаагын амнаас Ариунаа гэсэн сулхан дуу гарч бид нар тэнд саваад уналаа.
Дараа нь хурал хийв.
Ах ч дүрэмдэж гарав.
Танай муу сайн рок попынхон тайзан дээр соёлгүй шороотой гуталтайгаа гардаг. Та нар тэр Жон ахыгаа хар, Тина эгчийгээ хар, Майкл ахыгаа хар  гээд.
Элтон Жон, Тина Төөрнэр, Майкл Жээксонг л яриад байгаа бололтой
Харин Харангын Чука тэгэхэд Та нар Монголын баячуул Билл Гейтс ахыгаа хар, Форд ахыгаа хар гэж мань хүнийг ганц давсандаа.
За энэ хүрээд Жагаа ахын тухай зогсоё.
Тунг нь хэтрүүлчвэл ахаас дараа нь жавтий хүртэж болзошгүй.

Хөх тэнгэр бол миний хувьд хөгжимчин шүү ухаантай юм болох замыг нээсэн хамтлаг байлаа.
Улаанбаатарын үдэшийг Зохиодог Сахал Пүүжээ буюу Г. Пүрэвдорж ах,
Охин-г зохиодог Хоовон буюу Г. Энхбхяр ах, Инээмсэглэлээс авахуулаад хүүхэд насны минь шүтээн байсан Н.Ганхуяг ах, Сараа, одоогийн Хү хамтлагийн продвсер Б. Дашдондог, Бадрал ах,Бачка, Халиун, Бука, Вовка, Смоки Ганбаа, Сансар Цогоо гээд олон сайхан хөгжимчид, дуучид энэ хамтлагт янз янзын цаг үед байлаа.
Их ч юм сурсандаа тэднээс.
Гоё ч хамт олон байж.
Нэгнийхээ төрсөн өдрийг хүртэл ёслол төгөлдөр тэмдэглэнэ.
Уран бүтээлээр үнэхээр амьсгалсан жилүүд байлаа.
Олон ч тоглолт хийсэндээ.
Хар хорин, Занабазар, Цогт тайж, Охин, Зоогийн газар, Мартаж болдоггүй сэтгэл, Тэр өдөр зэрэг олон гоё дуу Хөх тэнгэрээс төрсөн.
Студид маш их цагийг өнгөрөөдөг байлаа.
Мөнх тэнгэрийн хүчин доор киноны зарим хэсгийн хөгжмийг хүртэл оркестрийн бүрэлдэхүүнд Хөх тэнгэр оролцож тоглож байсан.
Агшин, Найрын ширээний нууц зэрэг хэд хэдэн киноны хөгжмийг кино үйлдвэр дээр очиж хүртэл биччүүлж байлаа.
Хөгжмийн зохиолчид, рок попынхон манайхаар их ирнэ.
Бичлэг хийнэ.
Миний санаж байгаагаар Балхаа ах , Шарав агсан, Чинзориг агсан нар дуугаа ирж бичүүлж байсан юмдаг.
Балхаа ахын Сараагийн дуулдаг Уучил гэдэг сайхан дуу Хөх тэнгэрийн өрөөнд анх бичлэг нь хийгдсэн.
Нэг өдөр бэлтгэл хийгээд сууж байтал агуу их Адарсүрэн агсан орж ирж Бачка бид 2 гуйж байж нөгөө Айргын амтыг нь дуулуулж байснаа санаж байна.

Ганхүүгийн гар ба Лхагваа надад зориулж шүлэг бичсэн цадиг оршвой


Манай Ганхүү (Шар айраг, Үүргэвчтэй аялал, спортсмэн, спиртсмен, бизнэсмен, улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн) 4-5 хоногийн өмнө намайг нэг чадав.
Бидний үе тэнгийн найз нар нилээд хожуу хуримаа хийж Ганхүү маань хөтлөв.
Хөтөлж байгаа үгэндээ манийгаа хавчуулахаа мартав л гэж.
Тэр хэлэхдээ Бидний үеийнхэн хурим хийх маш сайхан байна.
Ер нь ингэж хийж баймаар юм байна.
Хэрвээ Өөжгий хурим хийсэн бараг л 8-9 удаа хийсэн байгаа даа.
Би ч дунд хуруугаа гозойлгоод л өнгөрлөө.
Ганхүү надаас хариугаа авч байгаа юм.
Никитон 25 реалити шоугаар Ганхүүгийн яагаад хар шил зүүдгүй нь нүд хоорондын зайтай нь холбоотой талаар хэлээд тавьсан ха ха.
Одоо харин түүх рүүгээ орьё.
2001 оны орчим байхаа.
Мань хэд хөлбөмбөг тоглож ирчихээд Хаанбройд сууж байв.
Ганхүү бид 2-н мөнхийн наргиа энэ удаад Хэн нь чадалтай вэ гэдэг сэдвээр эхлэв.
Мань хүн онгирч эхлэв ээ.
Би жимд 100кг-аар шахдаг л гэнэ.
Энэ мууг бол баруун зүүн аль ч гараараа нухна л гэнэ.
Би ч ямар тийм юм сонирхох биш.
Зүгээр байгаа биеийг ингэж зовоож яанам бэ гэсэн үзэлтэй хүн.
Тэгээд гар барилдаан хийж үзэх боллоо.
Би солгой л доо. Солгойгоороо болох уу гэсэн тэгье л гэж байна мань эр.
Үзлээ дээ.
Нөгөөх маань намайг нилээд хүчилж, царай нь минчийж ирээд дарж байна.
Би ч гүрийж байгаад өмнөөс нэг хүчтэй дартал сонин Тас хийсэн дуу гараад Ганхүүгийн гар сулраад явчихав.
Тохой нь л мултарсан болов уу гэсэн дүгнэлт хийгээд 2-улаа гэмтэл рүү очлоо.
Тэгээд зураг авахуулаад мэл гайхаж цэл хөхрөв.
Ганхүүгийн гар хугарчээ.
Хугарахдаа бүүр бугалганы яс нь дундуураа тас яваад, дээшээгээ том цууралт өгчихөж.
Тэгээд хагалгаанд орж хадууллаа
хөөрхий.
Муу найзыгаа ингээд баллаад хаячив.
Тэгсэн тэр үед Харангын Лхагваа бас хөлөө хугалцан гэртээ хэвтэж байсан юм.
Манай Ганхүү хааяа эргэж очиж галт ус аваачиж өгдөг байж л дээ.
Тэгсэн нөгөө Ганхүү нь бас гэртээ хэвтээд Лхагваа маань эргэлтгүй болов.
Тэгээд уур нь хүрч надад зориулж шүлэг бичсэн байгаа юм.
Өөжгий чи өөдгүй шүү
Өвчтэй байхад эргээгүй шүү
Ганхүүгийн гарыг хугалсан шүү
Гайтай хар биз дээ.

Ингэж Харангын Лхагваагаар өөртөө зориулж шүлэг бичүүлсэн цөөн хүний нэг болсон доо.

Холбоотой мэдээ

Өөжгийгийн гитартай танилцсан түүх

Өөжгийгийн гитартай танилцсан түүх-2

Өөжгийгийн гитартай танилцсан түүх-3

Өөжгийгийн гитартай танилцсан түүх-4

Post Views: 82
Previous

Баабар: Ардчилсан нам өөд боллоо, гэгээн дурсгалыг нь хүндэтгэе!

3 сар өмнө
Next

МАН-ын 12 дарга “…УИХ-ыг тараая” гэж хуралджээ

3 сар өмнө

Related posts

bd1
энтертаймент,

Шинэ клип: Д.Болд & Vandebo ‘Чамд сонсогдож байна уу’

by seen22 цаг өмнө
bold2
энтертаймент,

Дараагийн удаа хэний уран бүтээл цацагдах вэ

by seen3 өдөр өмнө
b2d
энтертаймент,

Д.Болд & Vandebo хамтарсан уран бүтээл тун удахгүй цацагдана

by seen4 өдөр өмнө
hn11
энтертаймент,

‘440Hz records’-ын залуу артистуудын ‘Зүүд, Уярал, Гэрэл’-ээр өнгөлсөн бүтээлүүд

by seen2 долоо хоног өмнө

Шинэ мэдээлэл

  • Ц.Элбэгдорж: Манай залуус, хүүхдүүд нийлээд Монголд тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлыг “AI” ашиглаад шийднэ

    Ц.Элбэгдорж: Манай залуус, хүүхдүүд нийлээд Монголд тулгамдаж байгаа хамгийн хүнд асуудлыг “AI” ашиглаад шийднэ

    3 цаг өмнө
  • Хугацаа дууссан бүтээгдэхүүн зардаг байгууллагын ард цагдаагийн хурандаа байдаг уу

    Хугацаа дууссан бүтээгдэхүүн зардаг байгууллагын ард цагдаагийн хурандаа байдаг уу

    3 цаг өмнө
  • С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

    С.Баяр, С.Баярцогтын залгамжлагчаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тодров

    3 цаг өмнө
  • Шинэ клип: Д.Болд & Vandebo  ‘Чамд сонсогдож байна уу’

    Шинэ клип: Д.Болд & Vandebo ‘Чамд сонсогдож байна уу’

    22 цаг өмнө
  • Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?

    Германд баривчлагдсан Э.Оргил хар тамхины бүлэглэлтэй юу?

    1 өдөр өмнө
  • НӨАТ-ын урамшуулалыг улирал тутам олгохоор болжээ

    НӨАТ-ын урамшуулалыг улирал тутам олгохоор болжээ

    1 өдөр өмнө
  • Хэргийн нууцыг Н.Номтойбаярт мэдээлсэн мөрдөгч, прокуроруудын үйлдлийг хууль юу гэж “ойлгодог’ вэ?

    Хэргийн нууцыг Н.Номтойбаярт мэдээлсэн мөрдөгч, прокуроруудын үйлдлийг хууль юу гэж “ойлгодог’ вэ?

    1 өдөр өмнө
  • Мишээлийг олоорой

    Мишээлийг олоорой

    2 өдөр өмнө
  • Холимог тулааны “Чингис цом- MGL1′ тэмцээнд оролцох тамирчид Монголд иржээ

    Холимог тулааны “Чингис цом- MGL1′ тэмцээнд оролцох тамирчид Монголд иржээ

    2 өдөр өмнө
  • Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй бол хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах шаардлагагүй

    Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй бол хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах шаардлагагүй

    2 өдөр өмнө
  • Ерөнхийлөгч 2020 оны төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавилаа

    Ерөнхийлөгч 2020 оны төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавилаа

    2 өдөр өмнө
  • Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

    Намаа самарч хаясан Л.Энхболд нутагтаа очих нүүргүй явна

    2 өдөр өмнө
  • УЛААН БАЛ- А.ГОТОВ

    УЛААН БАЛ- А.ГОТОВ

    2 өдөр өмнө
  • ХЭДС-г цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн УИХ-ын эмэгтэй гишүүдтэй танилц

    ХЭДС-г цөлмөсөн хэрэгт шалгагдаж эхэлсэн УИХ-ын эмэгтэй гишүүдтэй танилц

    2 өдөр өмнө
  • Дараагийн удаа хэний уран бүтээл цацагдах вэ

    Дараагийн удаа хэний уран бүтээл цацагдах вэ

    3 өдөр өмнө
  • Ж.Батзандан ахыгаа өмөөрч худлаа ярив уу, Монгол улсын Засгийн газар булайгаа чирэв үү

    Ж.Батзандан ахыгаа өмөөрч худлаа ярив уу, Монгол улсын Засгийн газар булайгаа чирэв үү

    3 өдөр өмнө
  • Монгол залуу Австрали улсын иргэний амийг аварчээ

    Монгол залуу Австрали улсын иргэний амийг аварчээ

    3 өдөр өмнө
  • “Рио Тинто’ Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох’ арга хэрэглэсэн…

    “Рио Тинто’ Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох’ арга хэрэглэсэн…

    3 өдөр өмнө
  • ҮХЦ-ийн даргаар Намжилийн Чинбатыг сонголоо

    ҮХЦ-ийн даргаар Намжилийн Чинбатыг сонголоо

    4 өдөр өмнө
  • Д.Болд & Vandebo хамтарсан уран бүтээл тун удахгүй цацагдана

    Д.Болд & Vandebo хамтарсан уран бүтээл тун удахгүй цацагдана

    4 өдөр өмнө

© 2016-2018.