нийгэмСэрэмжлүүлэг

Хүүдээ зодуулсан иргэн гэмтлээ даалгүй нас баржээ

0

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүдээ зодуулсан иргэн эмчлэгдэж байгаад нас барсан хэрэг энэ сарын 12-ны өдөр гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Дархан сумын зургаадугаар багийн иргэн 71 настай эрэгтэй Ю.Н-ийг түүний төрсөн хүү 35 настай Н.Б гэгч нь зодож гэмтээсэн байна.

Улмаар гэмтсэн иргэн  Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж, хоёр хоног эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй амьсгал хураажээ. Хэргийг аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба шалгалтын явцад сэжигтэн Н.Б нь согтуурсан байсан нь тогтоогджээ.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгаж эхэлжээ

Өмнөх нийтлэл

Хувийн цэцэрлэг байгуулж, хувьсах зардал авдаг “бизнес” газар авчээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм