Манай улсад олон улсын сүлжээ ресторанууд үйл ажиллагаа явуулдаг болоод нэлээдгүй хугацааг үдэж буй. Тэдний нэг нь “Нагоми” нэртэй Япон хоолны газар. Тэгвэл тус хоолны газар эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй хоолоор үйлчлүүлэгчээ дайлжээ. Тодруулбал, тус рестораны хоолноос олон тооны шавьж илэрсэн талаар иргэн Ч.Батзул өөрийн цахим хуудастаа ийнхүү нийтлэв.
Түүнтэй холбогдож болсон явдлын талаар тодруулахад, Би байнгын үйлчлүүлэгч. Гэтэл өнөөдөр өдрийн цагаараа хоолонд ортол хоолноос минь олон тооны шавьж гарсанд үнэхээр гомдолтай байна. Одоо мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргана гэсэн юм.
“Нагоми” ресторанаас холбогдож манай зүгээс ямар ч асуудалгүй. Хоолны бэлтгэн нийлүүлэгчийн зүгээс алдаа гаргасан хэмээжээ.
Угтаа бол эцсийн бүтээгдэхүүн болон гарч байгаа газар нь “Нагоми” ресторан. Гэтэл үйлчлүүлэгчээ дорд үзсэн үйлдэл гаргаж буй нь харамсалтай.
Эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэлүүд