нийгэм

Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдийн хуруунуудыг тасалсан хэрэг гарлаа

Таны сэтгэгдэл

Өчигдөр орой 22:00 цагийн орчим Дамбадаржаад дэлгүүрийн гадна хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй буюу гарын хуруунуудыг нь тасалсан бага насны охин байсан тул иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад Сүхбаатар дүүргийн 17-р хороонд оршин суух 6 настай М.Я охины зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг түүнтэй хамт амьдардаг нагац ах нь согтуурсан үедээ тасалж, гэмтээсэн байна. Хэргийг үйлдсэн этгээд нь Г.Ш гэх 51 настай этгээд бөгөөд түүнийг саатуулсан байна. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охин ГССҮТ-т хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Тиймээс иргэн та хажуу айл, эргэн тойронд тань хүчирхийлэл үйлдэгдэж байвал цагдаагийн байгууллагад хандаж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

доргио.мн

587
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл