2026 оны 10-р сарын 13-наас 2026 оны 10-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 13-ны өдөр Баян-Өлгий, Завханы зарим, Увс, Ховдын хойд сумдын нутгаар, 13-14-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Говь-Алтай, Баянхонгорын хойд сумдын нутгаар, 14-ний өдөр Завхан, Хөвсгөл, Архангайн зарим, Баян-Өлгий, Увс, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм, 15-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Архангайн зарим, Баянхонгор, Булган, Сэлэнгийн хойд, Төв аймгийн зүүн хойд сумдын нутгаар, 16-нд Завхан ,Хөвсгөл, Архангайн ихэнх, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дундговийн зарим сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, Дорнодын тал нутгаар 14-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар +1…-4 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -4…+1 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.